avatar

Incubus-Light Grenades цомгийн талаар ...

2007-12-08,17:54

 Light Grenades татаж авах

Нийтдээ 16 жилийн турш Incubus  нэрийн дор уран бүтээлээ хийж буй эдгээр 5 залуусын 2004-2005 онд дуунууд дээр нь ажиллаж эхэлсэн Light Grenades цомог 2006 оны 11 сарын 24 нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. 13 дуу багтаан 48 минут үргэлжилэх энэхүү цомгийн талаар  өгүүлэе

 Хөгжим судлаачид  цомгийн эд эс болгонд нь The Grateful Dead, Radiohead хамтлагууд нөлөөлсөн гэж үзжээ. Иймээс ч Light Grenades урьдын A Crow Left Of The Murder цомгийг бодвол илүү Jam болон  progressive өнгө аясыг агуулсан дуунуудтай болжээ.

Урьд нь тэднийг ерөнхийдөө алтернатив рок гэж тодорхойлоход буруудаад байх зүйл байдаггүй байсан.  Brendan O’Brien –ний хамгийн сүүлд продюсрлэсэн энэ цомог нь

Рок хөгжимд яг шаардлагатай байсан тэрхүү зүйлийг ухаалгаар гаргаж ирсэнээрээ онцлог болж чадсан юм.

Хамгийн эхний track Quicksand-эхлээд сонсоход  Radiohead хамтлагийн Everything In Its Right Place дууг санагдуулдаг.

Харин A Kiss To Send Us Off –ийн нэг хэсэгт бараг л симфони оркестр тоглож бгаа юм шиг сонсогддог. Гитар болон бөмбөрийн маш чанга дуугаралтын дундуур Boyd–ын хоолой цуурайтах нь Limp Bizkit-ийн стилтэй төстэй болжээ.

Харин Dig дууны хувьд соль гитарын интро нь илүү анхаарал татдаг. Чих амраасан бараг л поп дуу шиг болсон гэж хэлж болох ч эрхий хуруугаа гозойлгохоос өөр аргагүй

Цомгийн хамгийн эхний сингл болон гарсан Anna Molly –дууны сүүлийн 1/3 хэсгийг сонсох хуртлээ бүгд л поп дуу байна гэж бодно. Жинхэнэ оргил хэсэг нь төгсгөлдөө орж өгсөн дуу юм.

Love hurts-incubus-ийнхэн энэ дуугаараа яг юу илэрхийлэх гэсэн юм болоо? Шүлэг нь байдаг л нэг, шашны номноос санаа авсан юм шиг дууны үг.
(Love hurts / but sometimes it's a good hurt / and it feels like I'm alive) Тэд үүгээрээ заавал хүнд рок тоглохгүйгээр сайхан дуу хийж болдог гэдгийг харуулахыг зорьсон бололтой. Ямар нэг хамтлагтай адилтгах болвол 3 Doors Down л байх байсан болов уу

Light grenades- 6 дахь track. Бараг л  punk дуу болсон…

 
Incubus хамтлагийнхан 2006 онд энэ цомогоороо өөрсдийн чадварын түвшингээ харуулж чаджээ гэж дүгнэсэн байна.
Харин хамтлагийн соло
Mike Einziger-ийн хэлснээр бол тэд цомогтоо багтсан 13 дуу тус бүрийг 13 хамтлаг 13 өөр янзаар тоглосон юм шиг сонсогддог байлгахыг хүссэн бөгөөд хамгийн гол нь 2004 онд гарсан A Crow Left Of The Murder цомгоос давж гарсан чанартай уран бүтээл хийхийг зорьсон аж

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax