сайхан амьдралын тухай өгүүллэг
Загасчин эр завьтайгаа гэр лүүгээ буцаж яваад нэгэн эдийн засагч залуутай тааралджээ. Залуу загасчингаас асууж гэнэ:
-Чи яагаад ийм цөөхөн загастай ийм эрт гэр лүүгээ харьж байгаа юм бэ? гэхэд загасчин өглөөнөөс орой хүртэл загасчилж илүү их олж болох ч, эдий хэрийн загас түүний гэр бүлд хангалттай гэдгээ хэлжээ.
“Тэгээд чи өдөржингөө юу хийдэг юм бэ?” гэхэд
“Яахавдээ, би бусдыг бодвол бага мөнгө олдог. Өглөө нь загасчилж үдээс хойш хүүхдүүдтэйгээ тоглож орой нь гэр бүлтэйгээ хооллож дараа нь найзуудтайгаа уулзаж....” гэтэл эдийнзасагч түүний яриаг таслан, “Намайг хар, би дээд боловсролтой өөрийн замаа аль хэдийн олчихсон хүн, би чамд зүгээр л туслахыг, яах ёстойг чинь хэлж өгөхийг хүсэж байна. Чи илүү олон цагаар загасчлах хэрэгтэй, тэгж байж илүү их мөнгө олно , дараа нь нэг томовтор завь худалдаж ав. Том завьтай болсон байхад чи илүү ихийг олно, магад удалгүй бүтэн загас агнуурын флоттой болох ч боломжтой” гэж. Загасчин: “ тэгээд дараа нь ...?”
- “Тэгээд чи бага гарын худалдаачидтай зууралдах шаардлагагүй болно, томоохон пүүсүүдтэй хамтран ажиллаж, өөрийн хувийн компаниа байгуулж ч болно. Тэр цагт чи тосгоноо орхиж Парис Нью-Йорк ч юмуу томоохон хот руу нүүж бизнесс эрхлэх хэрэгтэй. Чи мэдээж хангалуун амьдрахыг хүсэж л байгаа байх”
- Тэр хүртэл ойролцоогоор хэдэн жил ажиллах хэрэгтэй вэ?
- 15-20 жил
- Тэгээд дараа нь....?
- Дараа нь жинхэнэ сайхан амьдрал эхлэнэ. Тайван амар амгалан амьдрал! Чимээ шуугианаас холдож цэвэр агаар бүхий хаа ч хамаагүй нэг тосгон луу нүүж болно.
- Тэгээд дараа нь ....?
- Эцэст нь чи юу дуртайгаа хийж болно. Хүүхдүүдтэйгээ тоглож, найзууд гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж хааяа дураа хүрвэл загасчлаад л.......
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
загасчингаас эдийн засагч сурвал таарна
энэ өөрийн чинь бүтээл үү?