avatar

Zwan - Mary Star of the Sea татах

2007-12-14,17:40
zwan-Mary star of the sea



Smashing Pumpkins-ийн дараа Billy Corgan дахин нэг хамтлаг байгуулахад тийм ч их хугацаа шаардагдсангүй. Mary Star Of the Sea албумд Corgan-ы хоолой Corgan-ы хэв маяг зонхилж байлаа. Zwan-ы бөмбөрчин ч мөн адил SP-ийн Chamberlin байсан. Тэгэхлээр Zwan-ыг Smashing Pumpkins-ийн паралель хамтлаг гэж хэлж болох ч тодорхой хэдэн ялгаа мөн ажиглагдаж байв. Ихэнх дуунууд илүү поп тал руу хэвийж урьдын Smashing Pumpkins-т нэвт шингээстэй бсан тэр уйтгар гуниг хүйт даасан байдал энэ удаад бага зэрэг зөөлөрч хөнгөн хөгжилтэй өнгө аяс мэдрэгдэж байв. Corgan энэ шинэ хамтлагаасаа зүгээр л кайф авж байлаа. Тэр цааш бүх дэлхй ертөнцтэй тэмцээд байх шаардлага алга гэж бодсон уу яасан ямартай ч Mary Star Of The Sea албумны дуунууд элдэв гаж гүн гүнзгий утга санаа агуулаагүй харин ч тархи амраасан зөөлөн шинжтэй болсон байна.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax