avatar

Германд суралцах талаар 1

2007-12-30,23:27

 

Германд сурч буй оюутнуудын хувьд эхний семестерт нилээд будилдаг. 

 Бат дээр жишээ авж ярья.

 

 Түүний хувьд монголдоо нэгэн дээд сургуульд “олон улсын үйлдвэрлэлийн эдийн засагч” мэргэжлээр 2 жил суралцсан ч кредит системийн талаар ойлголт муутай яваа нэгэн. Бат энэ мэргэжлээрээ германд бакалавараар суралцахаар болжээ.  Анхандаа тэр маш олон асуултуудтай тулгарав. Дээд сургууль нь бүтэц зохион байгуулалтын хувьд урьд нь сурч байсан монгол сургуулиас нэлээд өөр байв.  Бат шинээр элсэгчидэд зориулсан  танилцуулах лекцэнд суув. Одоо тэр хичээлийн семестер нь заавал үзэх болон сонгох хичээлүүдээс бүрдэдгийг ойлгож авчээ. Заавал үзэх хичээлүүд нь Бат-д үйлдвэрлэлийн эдийн засгийн талаарх үндсэн мэдэгдэхүүнүүдийг өгөх ба дүрэм ёсоор лекцийн танхимд хичээллэх ёстой юм байна. Харин сонгох хичээлээр Бат Пресентэйшнтехникийн хичээлийг сонгов.

 

Зуны болон өвлийн семестер

Мэргэжлийн дээд сургуульд(Fachhochschule)

Зуны семестер    3-р сараас 8-сар хүртэл (15.Maerz)

Өвлийн семестер    9-р сараас 2-сар (15.Sep) хүртэл

Их сургуульд(Uni)

Зуны семестер    4-р сараас 9-р сар (15.April) хүртэл

Өвлийн семестер    10-р сараас 3 (15.Okt)-сар хүртэл

 

            Семестерийн амралт

Зун:   6-р сарын сүүлээс 9 сар хүртэл

Өвөл:    2-р сарын сүүлээс 4сарын дунд хүртэл

 

Семестерийн эцсийн шалгалтууд:

Оюутан нэг бүрийн чадавхийг кредит оноогоор дүгнэх ба кредит оноо нь гэрийн даалгавар, реферат, хяналтын ажлын дүнгүүдээс шууд хамааралтай юм.  Бүхий л хичээлийн жилийн явцад Бат бакалавр хамгаалахад шаардагдах кредитүүдээ цуглуулах ёстой бөгөөд тэр хүртэл хэдэн семестер сурах нь өөрийнх нь чадавхиас хамаарах юм.

1кредит оноо = 25-30цаг

Нэг хичээлийн жил (2 семестер)-т цуглуулах норм хэмжээ нь 60 кредит

Бат: “Би эхний семестертээ л тийм олон шалгалт өгөх ёстой байдаг гэж ерөөсөө бодоогүй.

Бат шиг олон оюутнууд эхний семестертээ тааруухан амжилт үзүүлснээс сургуулиа орхих тохиолдол гардаг.

 

 

Суурь болон үндсэн мэдлэг

Оюутны нийт суралцах хугацаа нь германы бүх их дээд сургуульд суурь болон үндсэн 2 хэсэгт хуваагддаг. Суурь хэсэгт шинжлэх ухааны суурь мэдлэгүүд, эрдэм шинжилгээний ажлын арга зүй, болон мэргэжлийн суурь мэдлэгүүд олгогддог.  Үүний дараагаар завсарын шалгалт өгөх ба амжилттай өгсөн тохиолдолд цааш мэргэжлийн дагуух үндсэн хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах боломжтой болох юм. Яг энэ завсрын үед л сонгосон мэргэжлээ солих боломж байдаг. Үүнээс хойш олж авах мэдлэгүүд нь жинхэнэ ажил дээр гараад хэрэглэгдэх мэдлэгүүд гэж хэлж болно.  

бичсэн: tuulai-ok төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax