avatar

Германчууд

2007-12-7,05:55

German

Нийслэл: Берлин

Хүн ам : 82,5 сая
Хэл : герман

 

Уулзалт, хоорондын харилцаа

 

Цол хэргэм чухал байр суурь эзлэх ба тухайн хүнээ хэр хүндэтгэж буйг илтгэнэ. Мэндлэхдээ  хэргэм зэрэг болон овогийг оролцуулан дуудна. (нэрээр нь дуудахыг танд зөвшөөрөх хүртэл)

Herr / Frau + Title + Sirname

Өрөөнд орж ирээд хүн нэг бүртэй гар барин мэндлэнэ.

Хэрэв хэн нэгэнтэй захиа эсвэл зурвасаар цаг болзохоор бол герман хэл дээр бичнэ. Хүмүүстэй эхний уулзалтан дээрээ л танилцах хэрэгтэй.  

Өрөөнд орохдоо ахмад настай юмуу өндөр албан тушаалтай нь түрүүлж ордог. Хэрвээ нас болон статус ижил бол эрэгтэй нь эмэгтэйгээс түрүүлж орно.

 

 

 

Германчууд аливаа зүйлийг бөөрөнхийлөлгүй шууд шулуухан ярилцахыг илүүд үздэг.

 Сайн хэлэлцээр , 2 талдаа ашигтай шийдвэрт хүрэхийн тулд бүгдийг нэгд нэгэнгүй бичиж тэмдэглэх хэрэгтэй.

Бизнесс ярихдаа товч тодорхой байдлыг эрхэмлэ. Тэдэнд таны ажил байдлын тодорхойлолт чухал нөлөөтэй.

Ярилцах үед eye contact маш чухал.

 

Уулзалт

Уулзалтын үед хэлэлцэгдэж буй асуудал болон эхлэх болон дуусах цагийг хатуу баримтлах хэрэгтэй. Германчуудын хувьд уулзалтын төгсгөлд  хуруугаар ширээ тогших нь асуудал батлагдах гэж буйн дохио.

 

Presentation

Presentation болон хэрэглэгдэх материалын хувьд боломжтой бол герман , англи 2 хэлээр байх хэрэгтэй.

 

Шийдвэр гаргалт:

Шийдвэрийг мэдээж компаний удирдлага гаргана. Нэгэнт батлагдсан шийдвэр  өөрчлөгдөнө гэж үгүй.

 

Суудалд суух дараалал

Таныг сандалд урих, суухыг зөвшөөрөх хүртэл суулгүй байж байх хэрэгтэй.

Зайлшгүй дагах ёстой нэг дүрэм байдаг. Хамгийн өндөр зэрэглэлтэй хүн хаалганы эсрэг талд суудаг.

 

 

Орчуулагч

Хэдийгээр англиар ярилцах боломжтой ч ямар нэг үл ойлголцлоос зайлсхийх шилдэг арга бол орчуулагч авах юм.

 

Dress Code

Бизнессийн үед  хувцаслалт бол мэдээж уламжлалт загвартай албан ёсны байх ёстой.

 

 

Яриа хэлэлцээр:

Герман орон бол бүх зүйл хэв журмаар зохицуулагдсан туйлын хүнд сурталтай орон юм.

Гэрээ хэлэлцээр хатуу чанд мөрдөгддөг.

Дүрэм журамд уур бухимдлаа ил гаргалгүй тэвчээртэй хандах хэрэгтэй.

Тэд зөвшөөрөл олгохоосоо өмнө бүх л ил далд санаа бодлыг тань мэдэхийг хүсдэг.

 

Сахилга бат:

Хүмүүс орчин юмс хоорондын тогтоогдсон хил заагийг давахгүй байх нь хамт олныг тэргүүлэх, амьдралаа зөв авч явах ганц зам гэж германчууд үздэг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

idiomatic-dormant