avatar

Smashing Pumpkins

2007-12-6,07:12
90ээд оны хамгийн амжилттай Aлтернатив-рок хамтлаг гэж хэлж болох Smashing Pumpkins, Billy Corgan (17.03.1967) James Yohinobu Iha (26.03.1968) хоёр анх Corgan-ны ажилладаг байсан cd shop-д танилцжээ. Тэдний анхны дуунуудад The Cure, New Order -ын нөлөөлөл ажиглагддаг. Corgan нэгэн тоглолтын үеэр D'arcy Elizabeth Wetzky-тэй танилцаж Pumpkins-т басс гитарчинаар орохыг санал болгожээ. Тэд анх Chigago хотын нэгэн клубт тоглоод Drumcomputer-тэйгээ хол явахгүйг ойлгож жазз бөмбөрчин Jimmy Chmberlin-г хамтлагтаа элсүүлэв.

Богино хугацааны дотор Chamberlin-ний чадвар танигдаж Pumpkins-ийн чиг хандлагад багагүй нөлөөлж эхэлжээ. 1989 онд анхны демонууд нь гарч орон нутгийн хамтлаг SP бусад хотуудад танигдаж эхлэв. 1990 онд студийн бичлэгтэй анхны дуунууд болох I’m One, Tristessa , 1991 онд дэбют албум Gish худалдаанд гарав. Энэ албум нь тааруухан амжилт үзүүлсэн хэдий ч тэдэнд Red Hot Chili Peppers, Jane’s Addiction,Guns’n Roses зэрэг томоохон хамтлагуудтай эн зэрэгцэх үүдийг нээж өгсөн юм. Тэд grunge band гэж нэрлэгдэхийг хүсэхгүй байсан ч сонсогчид аль хэдийн тэднийг Nirvana, Pearl Jam –ийн хэмжүүрээр дүгнэж байв. Хулуунууд өөрсдийн гэсэн өнгө аясаа хараахан олоогүй байлаа. Soundgarden, Alice in Chains, Mudhoney зэрэг гранж хамтлагуудын адилаар кинонд Soundtrack хийх саналаас татгалзалгүй Drown синглээ гаргав. 1993 оны зун тэдний 2 дахь албум Siamese Dream худалдаанд гарав. Энэ удаад албум яадаг ч байсан ашиг авчрах ёстой гэсэн шаардлагыг рекордсын зүгээс тавьж байв. Today, Disarm дуунууд хит болсноор алтернатив тухайн үеийн зонхилох чиг хандлага болж эхлэв. Ингэж тэд нэг юм Нирвана-ийн дуураймал, Гранж гэсэн нэрнээс салав. Siamese Dream 90-ээд оны онцлох Rock-Alternativ album-нуудын нэгэнд тооцогддог. Жилийн дараа гэхэд Smashing Pumpkins “Lolalpalooza” фестивалийн тэргүүн эгнээнд тоглож Virgin Records-той гэрээ байгуулж Pisces Iscariot цомог гарав. 1995 оны намар Сorgan болон түүний нөхөд 3сараас 8сар хүртэл хөлс хүчээ шавхаж ажилласан “Mellon Collie And The Infinite Sadness” цомгоо гаргав. Энэхүү дабль албум нь Smashing Pumpkins-ийн уран бүтээлийн оргил цэг байсан гэж хэлж болно. “MCIS” албумны дуунууд 1997 оны Grammy-д 7 номинацид нэр дэвшиж Bullet With Butterfly Wings сингл нь "Best Hard Rock Performance" шагналыг хүртэв. Мөн “tonight,tonight” “today” чартуудыг тэргүүлж байв. Өөрөөр хэлбэл тэд од болж эхэлж байв. Яг тэр үед Billy Corgan үсээ хусуулж түүнээс хойш хулуун толгойтойгоо явах болов.  

Mellon Collie and the Infinite Sadness Disc 1

Mellon Collie and the Infinite Sadness Disc 2

1996 оны 7сарын 11нд tour-keyboarder Jonathan Melvoin, бөмбөрчин Jimmy Chamberlin хоёр геройныхоо хэмжээг хэтрүүлэн хэрэглэснээс Melvoin тэр дороо нас баржээ. Харин Chamberlin тэр үеэс хойш хамтлагаасаа хөндийрч удаан хугацаанд хар тамхинаас хамааралтай амьдрах болсон юм. Хамтлагийн үлдсэн 3 гишүүн энэ хугацаанд “Lost Highway” кинонд Eye, “Batman & Robin” – ны OST - The End is the Beginning is the End гэсэн 2 soundtrack мөн Smashing Pumpkins-ийн дараагийн албум Adore дээр ажиллаж эхэлжээ. Adore албумны дуунууд урьд урьдынхаас илүү гунигтай хар бараан болж байв. Үүнд Melvoin-ий үхэл Chamberlin-ий эзгүйтлээс гадна Corgan-ы ээжийн үхэл, эхнэр Chris Fontian-ий нөлөөлөл ч багагүй байсан нь ойлгомжтой. Мөн бөмбөрчид байнга солигдож хааяа компютерээр орлуулж байснаас хамтлагийн дуунууд электро өнгө аястай болж ирж байв. Corgan, Iha, Wretzky нар илүү gothic маягаар хувцаслах болов. “Adore” –ийн борлуулалт болон аялан тоглолт багагүй ашиг авчирч Хамбург хотноо үнэгүй тоглолт тоглов.

 

1998 онд James Iha бие даасан цомгоо гаргасан ч тааруухан амжилт үзүүлэв. 1999 он тэдэнд Chamberlin-ийг ( Corgan: “ хэнээр ч сольшгүй“) буцаан авчирсан ч Darcy-тай салах ёс хийх хэрэгтэй болсон юм. Магадгүй түүний хийж байгаа нь Corgan-ы санаанд хүрэхгүй байсан бсанаас болсон байж болох. Хамтлагийн 5 дахь албум Maschina/ The Maschines of God тэдний хувийн студи “pumpkinland”-д бичигдсэн ба дуугаралтын хувьд тааруухан байсан тул санаснаас цөөхөн хувиар борлогдов.

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

найзаар сонгосонд баярлалаа happy танидаг юм биш бээз confused
Бичсэн: xvv хэзээ: 08:11, 2007-12-16 | Холбоос | |
Сэтгэгдэл
таалагдлаа бичээд бгаараи хө big grin
Бичсэн: 300-н блог хэзээ: 08:43, 2007-12-6 | Холбоос | |
Сэтгэгдэл
таалагдлаа бичээд бгаараи хө big grin
Бичсэн: 300-н блог хэзээ: 08:03, 2007-12-6 | Холбоос | |
idiomatic-dormant